ПАСТЕЛ АРК

140ш том, дунд, жижиг 5 өнгийн пастел бөмбөлөг, алтлаг тунгалаг бөмбөлөгнүүдээс бүрдсэн  хагас арк болгох бүх туслах хэрэгсэлтэй багц

Чимэглэх зөвлөмж  

  1. Бүх бөмбөлөгөө  хийлээд өөрөөр нь амыг нь зангидах
  2. Уян арк буюу нүхтэй 5м циллотон туузандаа бөмбөлөгнүүдээ зангидсан хэсгээр нь углах (Доорх зургийг харна уу)
  3. Бөмбөлөгнүүдээ том жижгээр нь, өнгө өнгөөр нь сөөлжилж углах.(Уян арк 5м бөгөөд заавал 5м арк үүсгэх албагүй. 3м орчмыг нь ашиглавал хагас арк нь илүү бөмбөлөг ихтэй сүртэй харагдах болно)
  4. Наадаг өлгүүрээ наах гадаргуугаа хуурай алчуураар арчиж байгаад сайн дарж наагаад бөмбөлөгөн аркаа тогтоох. Эсвэл туузаа ашиглаад өөр өлгөх боломжтой газраас уяж тогтоох
  5. Үүссэн аркаа харж байгаад шаарны наалтаа ашиглаад хаана нь бөмбөлөг нэммээр байна тэр газар нь үлдсэн жижиг 5 инчийн бөмбөлөгнүүдээсээ бас нааж өгч болно
  6. Наасан өлгүүрээ хэрхэн ханаа муухай болгохгүй буцааж авах вэ гэвэл, үсний сэнсний халуун тохиргоогоор хэсэг үлээлгээд л авчихна. Хэрэв таньд асуух зүйл гарвал бидэнтэй чатаар холбогдоорой. Та баяраа сайхан тэмдэглээрэй~

 

Багц дотор юу байгаа вэ?
Захиалга хэрхэн өгөх вэ?

Таны хүссэн багцын захиалгыг харилцах утас, facebook, instagram чатаар хүлээн авч 24 – 36 цагийн дотор үнэ төлбөргүй хүргэж үйлчлэх болно

8800-6797

Scroll to Top