DINO БАГЦ
- Багцын тухай
- Зөвлөмж
122 ш бөмбөлөгтэй хагас арк болгох бүх туслах хэрэгсэлтэй Dino багц нь олон ширхэгтэйгээс гадна өнгөний зохицол тун сайтай, манай best seller сэдэвчилсэн багцуудын нэг билээ.
Чимэглэх зөвлөмж
- Бүх бөмбөлөгөө хийлээд өөрөөр нь амыг нь зангидах
- Уян арк буюу нүхтэй 5м циллотон туузандаа бөмбөлөгнүүдээ зангидсан хэсгээр нь углах (Доорх зургийг харна уу)
- Бөмбөлөгнүүдээ том жижгээр нь, өнгө өнгөөр нь сөөлжилж углах.(Уян арк 5м бөгөөд заавал 5м арк үүсгэх албагүй. 3м орчмыг нь ашиглавал хагас арк нь илүү бөмбөлөг ихтэй сүртэй харагдах болно)
- Наадаг өлгүүрээ наах гадаргуугаа хуурай алчуураар арчиж байгаад сайн дарж наагаад бөмбөлөгөн аркаа тогтоох. Эсвэл туузаа ашиглаад өөр өлгөх боломжтой газраас уяж тогтоох
- Үүссэн аркаа харж байгаад шаарны наалтаа ашиглаад хаана нь бөмбөлөг нэммээр байна тэр газар нь үлдсэн жижиг 5 инчийн бөмбөлөгнүүдээсээ бас нааж өгч болно
- Наасан өлгүүрээ хэрхэн ханаа муухай болгохгүй буцааж авах вэ гэвэл, үсний сэнсний халуун тохиргоогоор хэсэг үлээлгээд л авчихна.
- 4н янзын дүрстэй цаасан хайчилбарууд нь 2,2-оороо наалдсан байх тул эвтэйхэн салгаарай.
- 3н янзын дино дүрстэй бөмбөлөгөө хийлэгчээрээ зугуухан хийлээд амсрыг нь чимхэхэд хийгээ өөрөө барина. Хэт их хийлэх ба хүчтэй хийлвэл хагарах магадлалтай тул хийг нь тааруулах.
- ROAR үсэгнүүд нь олон улсад үлэг гүрвэлийн дуу чимээг илэрхийлдэг байна.
- Халуун орны навчнуудаа үүссэн аркныхаа энд тэнд нь шургуулаад өгөөрэй. Хэрэв таньд асуух зүйл гарвал бидэнтэй чатаар холбогдоорой. Та баяраа сайхан тэмдэглээрэй~
Багц дотор юу байгаа вэ?
- HAPPY BIRTHDAY баннер - 1ш
- 4 янзын дино дүрстэй цаасан хайчилбар- 8ш
- 3 янзын үлэг гүрвэл дүрст бөмбөлөг
-
ROAR хийлдэг алтлаг үсэг (үлэг гүрвэлийн дуу чимээг илтгэж буй
бөгөөд олон улсад түгээмэл хэрэглэгддэг байна) - 2 төрлийн халуун орны навч - 8ш
- Цаасан малгай - 1ш
- Lime green буюу бүдэг ногоон бөмбөлөг - 15ш (12 инч)
- Forest green буюу ойн ногоон бөмбөлөг - 15ш (12 инч)
- Dark green буюу бараан ногоон бөмбөлөг - 15ш (12 инч)
- Оранж бөмбөлөг - 10ш (12 инч)
- Night blue буюу хөх бөмбөлөг - 10ш (12 инч)
- Бүдэг ногоон бөмбөлөг - 10ш (5 инч)
- Ойн ногоон бөмбөлөг - 10ш (5 инч)
- Бараан ногоон бөмбөлөг - 10ш (5 инч)
- Оранж бөмбөлөг- 10ш (5 инч)
- хөх бөмбөлөг - 10ш (5 инч)
- 5м тууз - 1ш
- Бөмбөлөгний зориулалтын наалт - 100ш
- 5м уян холбогч-1ш
- наадаг өлгүүр -3ш
- чанартай гар хийлэгч -1ш
Захиалга хэрхэн өгөх вэ?
Таны хүссэн багцын захиалгыг харилцах утас, facebook, instagram чатаар хүлээн авч 24 – 36 цагийн дотор үнэ төлбөргүй хүргэж үйлчлэх болно